ӨДӨР — 3
Үнэхээр сайхан өглөө байна. Ингэж эхэлдэг өдөр ирнэ байгаа гэж бодохоор л хэцүүхэн өдрүүд байлаа шүү. Өглөө 7 цагтаа л бослоо, ажилдаа явдгаараа явлаа. Өглөөний дасгал, нөгөө их амжуулах ажил маань хийгдэж эхлээгүй л байгаа л даа…
Гэхдээ шөнөжингөө уучлалт гуйлгалаа, ертөнцийн хамгийн сайн хүн болчихоод л миний сонсож дадаагүй үгсийг урсгаж байдаг шүү. Сайхан л байна. Гэхдээ бага зэрэг гүрийх төлөвлөгөөтэй байгаа.
Өглөө эрт ажилдаа ирлээ гэж бодтол орой онлайн байгаагүйгээс болоод манайхан шинэ үзэсгэлэнгээ Спорт ордонд дэглэхээр явцгаасан байв. Нэгэнт хоцорсон би нүүрээ будаад, утсандаа подкаст сонсох апп суулгалаа. Бас ч гэж алхам алхмаар хичээсээр байгаа..
Маргааш манай ажлынхан Музейн өдрөө тэмдэглэхээр Нартын хад руу явна. Өнөөдөр бэлтгэл ажлаа хийж, гадуур хүнсээ цуглуулав. Өдөржин алхлаа. Утасны маань Health апп хэсэгхээн алхахад л Nice… гэж ирээд л баяр хүргэдэг юм. Энэ удаа бүр 10 удаа nice… гэхийг бодвол нэлээн л алхсан бололтой. Өдөржин гүйж цуглуулсан зүйлсээ боож баглаад, гэдэс арилгасаар байтал 6 өнгөрөөж харив.
Орой гэртээ өөрийнхөө хувийн бэлтгэлээ хангаж, ойрд үзээгүй “Мөнхийн хайр” киногоо үзэж аваад унтсан.
Сэтгэл санаа сайхан байна. Үүл нүүх адил муу муухай бүхэн ээлжилдэг орчлон шүү дээ. Маргааш бүр эрт босно.